UBLife Logo
Newsfeed

Цахим орчинд хүүхдийнхээ зургийг нийтлэхээс өмнө бодолцох 4 чухал зүйл

Г.Сүрэн
Г.Сүрэн
Цахим орчинд хүүхдийнхээ зургийг нийтлэхээс өмнө бодолцох 4 чухал зүйл

Хичээлийн шинэ жил эхэлж цахим орчинд сургуулийнхаа үүдэнд зогсоо хүүхдүүдийн зургууд ар араасаа цуварсаар... Гэвч баярт мөчөө хуваалцан нийтэлсэн таны хүүхдийн зургийг хэн үзэж байгаа, үнэхээр аюулгүй эсэхийг та мэдэх үү? 

#1 Хүүхдийнхээ аюулгүй байдалд халдаж мэдэх мэдээллийг ил болгосон эсэхийг бодолц

Сургуулийн хаяг, анги, хүүхдийн нэрийг таны оруулсан зургаас шууд харах боломжтой байгаа юм биш биз? Таны нэр ч сошиал сүлжээнд харагдах тул хүүхдийнхээ зургийг оруулахдаа дээрх мэдээллээ нууцалсан нь дээр. Сургуулийнх нь хаягийг л мэдэж байхад муу санаат хүмүүс хүүхдэд ямар аюул учруулж болзошгүйг та мэдэхгүй. 

#2 Таны сошиал сүлжээ үнэхээр аюулгүй газар мөн үү? 

Та сошиалд хэчнээн найзтай, хэчнээн дагагчтай вэ? Тэр бүх хүнийг та таних уу, таньдаг ч мэдээллээ хуваалцах хэмжээнд итгэдэг үү? Эдгээрийг бодолцон хүүхдийн зургийг нийтлэхдээ ойр дотны хүмүүстээ л харагдах тохиргоо хийх, эсвэл зөвхөн гэр бүлийн гишүүддээ зургийг нь чатаар явуулах, гэр бүлийнхээ группт оруулах зэргээр аюулгүй орчныг бий болгоорой.

#3 Зургаа оруулахаас өмнө хүүхдээсээ зөвшөөрөл аваарай

"Жаахан хүүхэд юу л ойлгов гэж?" хэмээн хүүхдийнхээ эрхэнд бүү халдаарай. Хүүхдээ хүндэтгэж, хувийн орон зай эрх чөлөөнд нь үл халдан зөвшөөрөл авах л хэрэгтэй. Таны хүүхдээрээ бахархан оруулсан зураг өөрийнх нь хувьд ичгэвтэр, санаа зовмоор ч мэдрэгдэж болно шүү дээ. 

#4 Сэтгэлийн үгээ постоор бус амьд харилцаагаар илэрхийлэх

Хүүхдэдээ зориулж буй үгсээ цахим орчинд нийтлээд өөрт нь хэлдэггүй юм биш биз? Тэр уншихгүй ч байж магадгүй шүү дээ. Өөрт нь зориулах үг, баярын мэнд, бахархлаа амьдаар хэлээд хүүхдээ тэврээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.