Арилжааны банкуудаар үйлчлүүлэхэд юу нь хүндрэлтэй байдаг талаар санал асуулга явуулбал Та юу гэж хариулах вэ? Дийлэнх хүн очер, дугаартай холбоотой гомдол гаргах биз ээ. Харин миний хувьд ойлгохын аргагүй олон төрлийн шимтгэл авдагт нь нэлээд бухимддагаа нийтлэлийн өмнө тэмдэглэе.
Банкууд үйлчилгээ үзүүлснийхээ шанд биднээс авдаг олон төрлийн шимтгэлээс зөвхөн нэгийг нь сугалж, банк бүрийн лавлах утаснаас асуулаа. Үр дүн нь ямар байсан гээч. Арилжааны банкуудын банк хоорондын гүйлгээний шимтгэл өөр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай байна.
Монголд хөрөнгө мөнгөний эрэмбээрээ тэргүүлэх ТОП хоёр банкаар дамжуулж 100 төгрөгийн бэлэн гүйлгээ хийхэд ч 2000 төгрөгийн шимтгэл төлөх шаардлагатай аж. Тодруулбал, “Голомт” болон “Худалдаа хөгжлийн банк”-аар дамжуулж бэлэн мөнгөөр банк хооронд мөнгө шилжүүлвэл 2000 төгрөгийн шимтгэл авдаг. “Голомт” банк үнийн дүн болон цагийн хязгаар тавьж энэхүү шимтгэлийн хэмжээг 50 мянган төгрөг хүртэл өсгөдөг ажээ.
Харин “Худалдаа хөгжлийн банк” ховор, живэр валютын гүйлгээ хийвэл 15 мянган төгрөгийн шимтгэл авдаг байна. Тэгвэл “Хас банк” өөрийн бус үйлчлүүлэгчид 2000 төгрөг гэх босго тавьжээ. Тус банкны харилцагч банк хоорондын гүйлгээ хийвэл 300 төгрөг төлнө.
Бусад арилжааны банкууд дийлэнх нь 300-500 төгрөгийн шимтгэлтэй болохыг доорх мэдээллээс харна уу.

Арилжааны банк хооронд 5 сая төгрөг хүртэлх бэлэн мөнгийг 08-16 цагт шилжүүлвэл - 2000 төгрөгийн шимтгэлтэй. Харин 5 сая төгргөөс дээш 5000 төгрөгийн шимтгэлтэй юм.
Тэгвэл 16 цагаас хойш 5 сая төгрөг хүртэлх бэлэн мөнгийг 5000 төгрөгийн шимтгэлтэйгээр банк хооронд шилжүүлдэг. Тухайн цагт 5 сая төгрөгөөс дээш бол 50000 төгрөгийн (50 мянга) шимтгэл төлнө.

Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 2000 төгрөгийн шимтгэлтэй
Зөвхөн “Төрийн банк”-ны данс руу гүйлгээ хийхэд - 300 төгрөгийн шимтгэлтэй.
Тус банкинд арилжаалахгүй байгаа ховор төрлийн (швейцар франк, сингапур доллар гэх мэт...) валютыг өөр банк руу шилжүүлвэл 15000 төгрөгийн(15 мянга) шимтгэл авна.

Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 500 төгрөгийн шимтгэлтэй.

Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 500 төгрөгийн шимтгэлтэй.

Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 500 төгрөгийн шимтгэлтэй.
Тус банкны Авто тээврийн үндэсний газрын(Баянзүрх дүүрэгт байрладаг) тооцооны кассаар дамжуулж бусад банк руу гүйлгээ хийвэл - 1000 төгрөг шимтгэлтэй.
Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 2000 төгрөгийн шимтгэлтэй.Харин тус банкны харилцагч бол 300 төгрөгийн шимтгэлтэй аж.
Ажлын цаг дууссаны дараа их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ банк хооронд хийхэд боодол мөнгө тутмаас 200 төгрөгийн шимтгэл авдаг.

Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 300 төгрөгийн шимтгэлтэй.

Бэлэн төгрөгөөр(₮) арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 500 төгрөгийн шимтгэлтэй.Харин бусад валютаар гүйлгээ хийвэл - 1000 төгрөгийн шимтгэлтэй.

Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 500 төгрөгийн шимтгэлтэй.
Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 300 төгрөгийн шимтгэлтэй.
Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 300 төгрөгийн шимтгэлтэй.
Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 500 төгрөгийн шимтгэлтэй.
Бэлэн мөнгөөөр арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл - 1000 төгрөгийн шимтгэлтэй.
Боодол тутамдаа 10 сая төгрөгөөс дээш 3 боодол буюу 30 сая төгрөгөөс дээш мөнгөн дүнгээр банк хоорондын гүйлгээ хийхэд боодол тутмаас 1000 төгрөгийн шимтгэл авна.