АНУ-ын Жоржиа мужид амьдардаг Майк Гарденаз дээр жил бүрийн хавар нэгэн бяцхан зочин тогтмол ирдэг гэнэ. Тэрээр дөрвөн жилийн өмнө гэмтэж бэртсэн соно бялзуухайг (колибри) аварсан нь ийнхүү тэдний гэр бүлийн нэг гишүүн болжээ.
Тухайн үед шувууны далавч гэмтэж, нисэж чадахгүй байсан бөгөөд Гарденаз хоёр сарын турш халамжилж, далавч нь эдгэртэл хооллож, аюулгүй газар байрлуулж байжээ. Өмнө нь цагдаагийн тусгай хүчинд ажиллаж байсан тэрээр аварсан соно бялзуухайгаа 'Buzz' гэж нэрлэсэн байна. Соно бялзуухай хүнд ойртож дотносдоггүй шувуу хэдий ч 'Buzz'-ийн хувьд жил бүрийн дөрөвдүгээр сард эргэн ирж, Гарденазын гаран дээр суудаг хэмээн тэрээр ярьжээ.
Сонирхуулахад, дэлхийн хамгийн жижиг шувуу гэгддэг соно бялзуухай нь 2.4-4 гр хүртэлх жинтэй, биеийн урт 5 см бөгөөд дунджаар 3-5 жил насладаг аж.
Эх сурвалж: Global News