UBLife Logo
Кино

'Чернобыль' цувралын Орос хувилбар хийгдэж магадгүй

Б.Саруул
Б.Саруул
'Чернобыль' цувралын Орос хувилбар хийгдэж магадгүй

Зохиолч, продюсер Грейг Мазины таван ангит "Чернобыль" цувралыг дагасан шуугиан тасрахгүй байна. IMDb дээрх бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн бүтээл гэгдэж буй тус цувралд 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан цөмийн осол хийгээд ослын үеэр үүссэн нөхцөл байдал, эрх баригчид хэрхэн хариу арга хэмжээ авч байсан талаар өгүүлдэг. 

Хэдийгээр тус цувралыг америкчууд хийсэн боловч ахуй, дүрслэл, дүрүүдийн хооронд өрнөх харилцан яриа тун үнэмшилтэй болсон гэх үнэлэлтийг үзэгчид өгч байгаа юм. Үүнээс гадна киноны үйл явдал бодит баримттай олон талаар нийцэж байгаагаараа (бодит үйл явдлаас зөрөөтэй зүйлс ч мэр сэр бий) яах аргагүй дэлхий нийтийн анхаарлыг татсан. 

Оросын түүхэн дэх томоохон үйл явдлын талаар барууны уран бүтээлчид кино хийж, осол гарсан шалтгаан болон хариу арга хэмжээ авах тал дээр тухайн үеийн Зөвлөлт засаг алдаатай алхам хийсэн гэдэг санааг цухалзуулсан нь оросуудад таалагдахгүй байгаа аж. Тухайлбал, Оросын томоохон сонинуудын нэг болох Комсомолская Правдад төрийн мэдлийн атомын цахилгаан станц болох Росатомын өрсөлдөгчид "Чернобыль" цувралыг ашиглан Оросын цөмийн эрчим хүчний салбарын нэр хүнд унагахаар зорьж буй гэх агуулгатай мэдээлэл гаргасан байна. Мөн өндөр настнуудын ихээр уншдаг Argumenty i Fakty сонин, гол мэдээллийн хэрэгслүүдийн нэг болох Россия 24 сувгийн хөтлөгч Станислав Натанзон нар цувралын талаар шүүмжлэл хэлжээ. 

Тэгвэл Оросын NTV телевиз Чернобылийн ослын талаар өгүүлэх шинэ бүтээлийг өөрсдөө хийхээр ярилцаж байгаа гэж Vice сайт мэдээлжээ. Кинонд Чернобылийн осол гарахад АНУ-ын Тагнуулын төв байгууллага ямар үүрэг гүйцэтгэсэн талаар өгүүлнэ гэх яриа гараад байна. 

 Эх сурвалж: Vice, The Moscow Times

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
4
0
0
0
0
1
6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.