UBLife Logo
Newsfeed

Марвелийн шинэ баатар Ма Дон Сокын талаарх 11 баримт

Ub.life
Ub.life
Марвелийн шинэ баатар Ма Дон Сокын талаарх 11 баримт

Нүдэнд дулаахан төрх хийгээд баатарлаг дүрүүдээр хэдийн монголчуудын танил болсон Өмнөд Солонгос улсын жүжигчин Ма Дон Сокын талаарх сонирхолтой 11 баримтыг хүргэж байна. 

1. Тэрбээр 1971 оны гуравдугаар сарын 1-нд төрсөн. (48 настай)

2. Ма Дон Сок нь түүний тайзны нэр бөгөөд жинхэнэ нэр нь И Дон Сок юм.

3. Солонгосчууд түүнийг бүтээсэн дүрүүдээс нь болоод Mavely (Ma Dong Seok+Lovely) буюу "хайр татам Ма Дон Сок" гэж хочилдог.

4. Тэрбээр Өмнөд Солонгос улсад төрсөн бөгөөд Америк болон Солонгос гэсэн хоёр улсын иргэншилтэй бөгөөд Англиар сайн ярьдаг.

5. Донг Сок нь Колумбус их сургуульд анагаахын чиглэлээр сурч төгсчээ. 

6. Тэрбээр 2005 оноос хойш нийт 8 телевизийн цуврал, 51 бүрэн хэмжээний кинонд дүр бүтээжээ. Бидний сайн мэдэх "Бусан хүрэх галт тэрэг", "Муу залуус" гэх мэт олон арван дүрүүдээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн билээ.

7. Тэрбээр Еэ Жон Хва гэх жүжигчин бүсгүйтэй үерхээд 3 жил болж байгаа юм. Тэд 17 насны зөрүүтэй бөгөөд нэгэн ярилцлагадаа "Бид энэ жил хуримаа хийхийг хүссэн ч завгүй цагийн хуваариас болж ирэх жил хүртэл хойшлуулсан" гэжээ.

8. Мэдээж түүний Марвелийн баатар болж буйг мартаж болохгүй. Тэрбээр 2020 онд нээлтээ хийх Марвелийн The Eternals кинонд Анжелина Жоли болон өөр олон алдартай жүжигчидтэй хамтран тоглохоор болоод байна.

9. Түүний твиттэр хаяг @madongseok12 нь 22.8 мянган дагагчтай бол инстаграм хаяг @madongseok_ нь 819 мянган дагагчтай юм.

10. Тэрбээр өмнө нь холимог тулааны тамирчин Марк Колман болон Кевин Рандлман нарын хувийн дасгалуулагч хийж байсан. 

11. Дон Сок жүжиглэхийн зэрэгцээ кино зохиол бичдэг. Тэрбээр Deep Trap киноны зохиолыг бичиж, өөрөө гол дүрд нь тоглож байсан билээ. 

Бэлтгэсэн С.Содбилгүүн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
33
3
113
1
2
3
8
8

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.