UBLife Logo
Загвар

Met Gala: Үе үеийн ёслолын хамгийн онцгой одод

Met Gala: Үе үеийн ёслолын хамгийн онцгой одод

Жил бүрийн хавар дэлхийн дээд зэрэглэлийн одод, алдартай загвар зохион бүтээгчид дэлхийг гайхуулж, дэлдийлгэхээр Нью-Йорк хотыг зорьдог. Нью-Йорк хотын Метрополитен музейн Anna Wintour Costume Center-т болдог Met Gala хандивын үдэшлэгт оролцохыг бүгд хүсдэг. Загварын ертөнцийн Оскар хэмээн нэрлэгддэг энэхүү арга хэмжээнд хэр тодорсноос замнал, ажлын амжилт нь тодорхойлогддог гээд хэлчихэд буруудахгүй. Ингээд жил жилийн ёслолд хамгийн онцгой байсан оддыг танилцуулж байна. 

1996 оны ёслол дээрх Диана гүнжийн дүр төрх загварын түүхэнд үүрд бичигдэн үлдсэн. Тэр жилийн Met Gala-г Кристиан Диорд зориулсан бөгөөд Диана Жон Гальяногийн Парисын Dior-ын захирал болоод бүтээсэн анхны даашинзыг сонгосон байв.

2022 онд Кардашьян-Женнер гэр бүл анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрч ирсэн. Кортни, Ким, Хлои, Кендалл, Кайли, Крис нар улаан хивсэн дээр хэн нь зузаан хувцаслах вэ гэсэн мэт л гарч ирцгээсэн. Тэд алтны эрин үе буюу АНУ-ын эдийн засгийн сэргэлтийн (1879-1900) үеийн загварыг сонгосон байлаа. Харин Ким Мэрилин Монрогийн өмсөж байсан даашинзыг өмсөх гэж богино хоногийн дотор тун их жин хассан байв. Гэвч домогт, түүхэн эд зүйлийг сүйтгэсэн хэргээр ихэд шүүмжлүүлсэн.

2019 оны хүлээн авалт зохиолч Сьюзен Зонтагийн “Notes on Camp” эссед зориулсан сэдэвтэй байлаа. АНУ-ын жүжигчин, Thirty Seconds to Mars хамтлагийн дуучин Жаред Лето толгойгоо бариад ирсэн юм.

Эмил Ратаковски 2019 оны Met Gala дээр Эртний Грекийн домгийн Артемида бурханы төрхтэй ирсэн. 

Пакистан гаралтай англи дуучин Зейн Малик, супермодель Жижи Хадид хоёр гар, хуруугаа супер баатрын хуягаар чимжээ.

Америкийн жүжигчин, фотомодель Блейк Лайвли Met Gala 2022 ёслол дээр Нью-Йорк хотын барилгуудыг дүрсэлсэн Atelier Versace даашинзтай гарч ирсэн.

2021 онд Их Британийн жүжигчин, модель Кара Делевинь ёслолыг нийгмийн асуудалд шилжүүлэх талбараа болгон ашиглах гэж оролдсон. Тэрээр сум үл нэвтрүүлэгч хантааз шиг топтой, Dior цагаан костюмтэй байв.

Зумер үеийн хайрыг татсан Педро Паскаль Valentino-гийн улаан хүрмийг дотуур өмдөн дээрээ өмссөн байв.  

Америк дуучин Кэти Перри тэр чигээрээ абажур. 

1995 оны ёслолын гол од нь Наоми Кэмпбелл байсан.

2021 оны ёслолын сэдэв нь Америкийн тусгаар тогтнол байв. Ким Кардашьян нүүрээ хаасан баг, нинжа мэт хав хар хувцастай гарчээ. 

Хиллари Клинтон 2001 оны ёслолд оролцож, Жаклин Кеннедигийн дурсгалыг хүндэтгэсэн.

Зои Кравицийн энэхүү гангараа цахим ертөнцийн шүүмжлэлд өртсөн тул тэрээр Instagram хуудсынхаа бүх постыг устгаж байлаа.

Рэп дуучин Карди Би Thom Browne маркийн хүрэн палаажтай, хормойг нь өргөх 10 залууг дагуулан гарч ирж байлаа. 30 мянган өд, 44 каратын үнэт чулуугаар гоёжээ.

Сомали гаралтай америк топ-модель, Дэвид Боуигийн бэлбэсэн гэргий Иман 2021 оны Met Gala-д загвар бүтээгч Харри Ридийн хувцсыг сонгожээ.

Сара Жессика Паркер, Английн дизайнер  Александр Маккуинтай хамт ирсэн. Шотланд стилийн гангарааг нь Маккуин хийсэн юм.

Билли Айлиш өвөрмөц хувцсаараа фэнүүдээ үргэлж баярлуулдаг эрхэм. Дахин боловсруулсан материалаар урласан Simone Rocha даашинз.

2019 онд дуучин Леди Гага ёслолын дундуур гэнэт дотуур хувцастайгаа үлдсэн.

2018 онд Ирина Шейк Atelier Versace-тэй гарч ирсэн. Тэр үеийнх нь найз залуу  Брэдли Купер олны анхаарлыг татахгүй гэсэн бололтой даруухан хувцаслажээ.

Женнифер Лопес 2019 оны ёслолын гол од байв.

Америк модель Кендалл Женнер нүцгэн палаажтай явж байлаа.

2015 онд Рианагийн гоёл олны анхаарлыг татсан. Энэ жилийн сэдэв нь “Хятадын шивнээ: Дорнын үлгэрийн сэдэв урлаг, кино, загварт” байлаа.

2023 онд рэп дуучин Lil Nas дотуур өмдтэй гарч ирэн, олныг гайхуулсан. Гэхдээ нүцгэн биеэ Swarovski-гаар чимсэн байлаа.

2019 оны ёслолд супермодель Белла Хадид бусдаас илүү онцгой байлаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.