Playtime наадам энэ жил оролцох хамтлаг дуучдаа зарлаад нэг хэсэг шуугиан тасарсангүй. Sunset Rollercoaster, Yo La Tengo гээд гоё хамтлагууд ирэх болсныг ч бүгд санаж байгаа байх. Үгүй бол эхлээд нь эндээс ирэх хамтлаг дуучдын жагсаалтыг эхний байдлаар харж сонирхоно уу!

Тэр "many others" гэдэг үг бүр сэтгэл догдлуулж байгаа биз?
Долдугаар сарын 5-7-ны өдрүүд бол хөгжимд дурлагсдын хувьд жинхэнэ найр наадам болох нь тодорхой. Гэтэл маш олон хүн ховорхон олдох боломж буюу 50 хувь хүртэл хямдарсан тасалбарыг авч амжаагүй байжээ. Тоо нь хязгаартай байсан болохоор хямдралтай бүх тасалбар зарагдаж дууссан гэх пост ороход олон ч хүмүүс харамссан.

Гэхдээ одоо тэр асуудлыг март! Учир нь дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал 30 хувь хямдралтай зарагдах байсан "Advance Ticket"-ийн тодорхой хэсгийг "Early Bird" буюу 50 хувь хямдралтай зарахаар болжээ!

Та бүхэн тасалбараа яаж худалдан авахаа мэдэхгүй байгаа юм биш биз?
Тасалбарыг зөвхөн Лэнд Хэтэвчээр худалдан авах боломжтой. Тодорхой тоогоор дахин хямдарч байгаа болохоор зарагдаж дуусахаас нь өмнө амжаад аваарай!
