UBLife Logo
Хөгжим

"Виктор Цой 57" дурсгалын тоглолт энэ сарын 15-нд болно

"Виктор Цой 57" дурсгалын тоглолт энэ сарын 15-нд болно

ЗХУ-ын домогт рок дуучин, хөгжимчин, жүжигчин, барималч, сийлбэрч Виктор Цойн таалал төгссөн өдөрт зориулсан "Виктор Цой 57" дурсгалын тоглолт наймдугаар сарын 15-ны пүрэв гарагт "Niciton" клубт болох гэж байна. 

Уг дурсгалын тоглолт Ленинградын рок клубийнхэн, тэр дундаа “Кино”, “Алиса”, “Аквариум”, “Зоопарк” зэрэг хамтлагуудыг сонсож өссөн, одоо ч сонссоор байгаа үнэнч шүтэн бишрэгчдэд нь зориулагдсан юм. Тоглолтод "X-VIT" амьд хөгжмийн хамтлаг, дуучин Т.Энхтөмөр нар "Кино" хамтлагийн зүрхэнд хоногшсон 20 гаруй дууг эгшиглүүлнэ.

Сонирхуулахад, Виктор Цой нь 1962 оны зургадугаар сарын 21-нд ОХУ-ын Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотод инженер Роберт Максимович Цой болон биеийн тамирын багш Валентина Васильевна Цой нарын гэр бүлд ганц хүү нь болон мэндэлсэн. Мөн Зөвлөлтийн хамгийн шилдэг рок хамтлаг болох Кино” хамтлагийн ахлагч байв. Улмаар тэр 1990 оны наймдугаар сарын 15-ны өдөр ослын улмаас таалал төгссөн билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.