Зуны улирал ачааллан одож, намрын эхэн сар дундаа оржээ. Зуны бороонд адислуулж ханасан өтөл навчис хөлд хөглөрөх цаг удахгүй билээ. Та бүхэнд зуныг үдэх зургаан шүлгийг хүргэж байна.
Яруу найрагч Б.Эрдэнэсолонго- Зун шиг

Чи яг зун шигҮс чинь ой шигНүд чинь шөнө шигЧи яг зун шигЧиний хаашаа ч юм нэг л алхвалТөөрч мэдэх учраасБи чамайг одоо болтолТэвэрсэн хэвээрЧи яг ус шиг Урагш нэг л алхвалХөл алдах учраасАнх чамайг харсан тэр газраасаа биХолдож зүрхэлдэггүй.Чи яг бороо шигЧи үүл шигЧи нар шигМиний үүл, миний борооМиний нар учраас би чамд хайртайИх халуун, их гэрэлтэй учраас чам рууЭгцэлж харж болдоггүйЧи яг зун шигХөл чинь өвс шигХөх чинь үүл шигНүдээ аниад, хөлөө өргөөдӨндөрт хөвөхҮүлэнд хүрэхэдХурууны үзүүртХүүхдийнх шиг зөөлөн арьсЖигд бус цохилохЗүрхний хэмнэл мэдрэгдэнэ.Чи яг зун шигЧи яг шөнө шигЧиний хаашаа ч харсан гүн харанхуйТиймээс одоо болтол чамайг хэн гэдгийгБи мэдэж чадахгүй байнаНадад туслаач зун аа, шөнө өөЧи яг зун шигЧи ном шигЧиБи чамайг уншихын тулд төрөлхийн сохорЭсвэл сохорсон, бас дүлий байх ёстой…Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулдБи чамайг өмнөх ширээн дээрээ тавиадХамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.Нүдээрээ биш, яг ч хуруугаараа бишТүүний дараа төрөх мэдрэмжээ“Чи яг зун шиг” гэж нэрлээдЦаасан дээр буулгана...Яруу найрагч Х.Нямхишиг- Дүнзэн байшин

Дүнзэн байшин голын эрэгтМод мэтДүрс нь голын усандЧулуу мэтДээвэр нь моддын мөчир дор дарагдчихсанДээрээс нь он цаг дарчихсанЦонхоор нь шагайдаг саран уйдчихаадТоохоо больчихсонЦоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаадТойрдог болчихсонСалхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэгБас, чоно шиг ульдагСамар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэгБайшин биш шиг харагддагДүнзэн байшин голын эрэгтМод мэтДүрс нь голын усандЧулуу мэт…Яруу найрагч Б.Лхагвасүрэн- Зун их зүүд
Тээрсэн нохой гэрийн сүүдэртТэнийлгэсэн арьс шиг сунайнаСаамандаа цохиулсан унагаСагагаа эрүүлэн унтанаНумын бөгтрөг шиг майга хөлтэй хүүхэдНүцгэн ходоогоо гарган зогсоноХоёр хөлөн дундуур ньХолоо саахалтын гурван гэр харагданаСаяхан эндээс айрганд халамцсан эрСолгой хоолойгоор "ар хөвч" дуулан бүдгэрнэАяын салхи, адууны салхи хоёрын сэвэлзээндАаруул дээрх элээний үргээлгэ дэрвэнэМанхны оройгоосШар утаа савсажМайхны баадангаасДаалимбаны хиншүү ханхалнаОодонгийн улаан тугалнууд"Огинскийн полонез" бүжиглэнэ...Яруу найрагч Г.Аюурзана- Дурсамж

Гучин нас хүрэхэд, итгэж болох хүмүүсГудамжаар хийсэх сүүлчийн навчис шиг улам л ховордоноОйд хашгирсан, хүүхэн хүний богинохон нэр шигОлон дахин цуурайтавч сураггүй замхрахХүн чанар, шударга ариуны тухайХүүхэд насны цагаахан төсөөллөө өрөвдөнөЦагаахан итгэлийг минь туучлах гутлуудын дороосЦас нужигнах, өвөл айсуй дуулдана.Ий-тий. Хорин хэдэн өвлийн дурсамжЭнэ намар намайг юутай их хайрна вэИтгэж болох хүмүүс гудамжаар хөглөрөх навчис шигТэр л дурсамж руу цувна.Тэр л дурсамж руу,Тэгэхдээ ганц нэгээрээ, тасралтгүй!Нобелийн шагналт зохиолч Томас Транстрүмэр- Мод, тэнгэр хоёр

Бороон дундуур алхах нэгэн модБорог саарал урсгал дор өнгөрсөн цагийг сандаачнаЖимсний бутан дээр суух хөөндэй шувуу шиг тэрЖиндүү бороонд өртөөгүй бүхнийг цуглуулахаар яваа нь энэБороо зогсож мод ч бас дороо хөшихүйБолор мэт тунгалаг шөнө нам гүмд дарагдана.Огторгуйд цасан ширхэг дэлбээлэх тэрхэн агшиндОдоохон бидний юу ч юм хийхийг тэд сэмхэн хүлээнэ...Яруу найрагч Г.Сүхзориг- Цэцэрлэгт

Гэртээ харих цэцэрлэгт гудамжныДалавчит түмэн шавьж бүчин нисэлдэх гэрэлЯлаа шумуулаа залхуутайяа үргээн зогсоо үнээ мэт хүлцэнгүйҮнээ мэт хүлцэнгүй шөнийн гэрэл дорХөгшид хааяахан бодлогоширч суух модон сандалЗүүрмэглэнгүйЦагийн зүү цохилох мэтХосын озолдон үнсэлдэх яанагийн чимээ харанхуй зүгээсЭгшиглэх агаадХүлцэнгүй зүүрмэглэгчдийн бодлогошрохдурсамжид хүртээлгүй.Хэнхдэг цээжинд ер бусын нууцлаг орших зүрхнийЦэцэрлэгт гудамжнааДалавчит түмэн шавьж бүчин нисэлдэхХүлцэнгүй үнээ мэт гэрэлдЗүүрмэглэгч модон сандал бий...