UBLife Logo
Newsfeed

Алина Загитовад япончууд нохой бэлэглэнэ

Алина Загитовад япончууд нохой бэлэглэнэ

“Пёнчан 2018” олимпийн аварга Алина Загитова нохойтой болох мөрөөдлөө сэтгүүлчдэд ярьсан талаар бид мэдээлсэн билээ. Алина Японы акита үүлдрийн нохойтой болохсон хэмээн ярьсан юм.Энэ талаар сонссон Японы акита үүлдрийн нохойны холбооноос олимпийн аваргад цэвэр үүлдрийн акита гөлөг бэлэглэхээр болжээ.

Тус холбооны мэдэгдэлд “Олимпийн аварга болсонд тань чин сэтгэлээсээ баяр хүргэе. Хэвлэл мэдээллээс бид Алинад акита үүлдрийн нохой таалагддаг гэдгийг мэдэж авлаа. Акита бол Япон улсын гайхамшигт баялаг гэж бид үздэг. Манай холбоо акита нохойг хамгаалах, цэврээр нь хадгалан үлдээхийн төлөө ажилладаг тул энэ мэдээг сонсоод их баярласан. Манай холбоо 90 жилийн түүхтэй. Акита нохойгоо дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх нь манай бас нэгэн зорилго. Тиймээс Алина Загитовад акита нохой бэлэглэхээр шийдлээ. Энэ нохой Орос, Японы найрамдлын нэгэн гүүр болбол их баярлах болно” гэж бичсэн байна.   

Алина “Би амьтанд хайртай. Надад акита гөлөг бэлэглэх болсонд маш их баярлалаа. Мөрөөдөл минь биелэж байна. Японд уран гулгалтын спортод их дуртайг би мэднэ. Баярлалаа” гэж хариулжээ.Акита нохой хэдийнэ Орос орох замдаа гарсан бөгөөд эмнэлгийн үзлэг, гаалийн шалгалтыг давсных нь дараа Москва хотын “Хрустальный” ордонд гардуулан өгөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
43
13
39
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хамгийн том хүүхдийн наадам, Саксофоны гайхамшиг, Зуны зугаа +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хамгийн том хүүхдийн наадам, Саксофоны гайхамшиг, Зуны зугаа +

Нарлаг сайхан шинэ 7 хоногийн мэндийг хүргэе! Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, спортын тэмцээн, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг танилцуулъя.

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.