UBLife Logo
Дэлхий

Стивен Хокинг нас нөгчлөө буюу түүний амьдралын дүрэм

Стивен Хокинг нас нөгчлөө буюу түүний амьдралын дүрэм

“Их Британийн онолын физикч Стивен Хокинг 76 настайдаа нас нөгчлөө” гэж The Guardian мэдээллээ. Энэ мэдээллийг эрдэмтний гэрбүлийнхэн ч баталсан байна.Хокинг 1988 оны дөрөвдүгээр сард “Цаг хугацааны товч түүх” зохиол бичин, дэлхий дахинд алдаршсан юм. Энэ бүтээл нь арав гаруй хэлээр орчуулагдаж, 10 сая хувь хэвлэгдсэн билээ. Ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан эрдэмтэн байлаа.

“Би ямар IQ-тэйгээ мэдэхгүй. Өөрийн IQ-г сонирхдог хүмүүс жирийн азгүй амьтад”“Магадгүй, би зарим салбарт муугүй байх. Гэхдээ би Эйнштейн биш”“Миний зорилго тодорхой. Би орчлон ертөнцийг ойлгохыг хүсэж байна. Бид яагаад энд байгаа юм бол”“Бид ямар ч онцгой юмгүй одтой, жижигхэн гариг дээр амьдардаг сармагчингийн удам төдий юм шүү дээ. Гэхдээ бидэнд орчлонг огторгуйд хүрэх боломж бий. Тэгэж байж бид онцгой болно”“Орчлон ертөнц амьдрахад таатай байгаад бид гайхах ёсгүй. Яагаад гэвэл энэ чинь орчлон амьдралд зориулагдсан гэсэн баталгаа биш”“Мэдлэгийн гол дайсан нь тэнэглэл биш. Харин мэдлэгийн төөрөгдөл юм”“Өдөр тутам учирдаг асуудлуудад шинжлэх ухааны талаас нь хариулт олох гэж би бүх амьдралаараа хичээсэн. Тийм болохоор миний физикийн ном Мадоннагийн сэксийн номноос илүү зарагдсан байх”“Өвчин эмгэг минь ажилд тус болдог гэж хэлж чадахгүй ч ямар ч гэсэн уйтгартай хурал, лекцэнд орохоос чөлөөлж тус болдог”“Амьдрал байгаа газар найдвар бий”“Миний очихыг хүсдэг газар дэлхийд байхгүй. Хэрэв би Гейтс шиг баян байсан бол сансрын хөлөг түрээслээд нисэх байлаа”“Шинжлэх ухаан, судалгааны ажил мөнгө олохоос илүү кайфтай”“Ирээдүйн зочид одоохондоо ирээгүй байгаа гэдгийг би ам бардам, итгэлтэй хэлж чадна”“Математикийн теоромтой хэн ч маргаж чадахгүй”“Сансарт гарах аргаа олохгүй бол хүн төрөлхтөн цаашдаа 1000 жил амьдарч чадахгүй. Гэхдээ би өөдрөг үзэлтэн. Бид одонд заавал хүрнэ”“Интернетээр хэсэх нь зурагтын суваг байнга солихтой ижил утгагүй зүйл”“Амьдрал ийм зугаатай болохоор гунигтай байдаг”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
36
38
34
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.