Америкийн Sports Illustrated сэтгүүлээс Парисын олимпын наадмын бүх аварга, медальтнуудыг урьдчилан таамаглажээ. 2024 оны Зуны олимпын наадамд спортын 32 төрөлд 329 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм. АНУ-ын спортын том сэтгүүлийн шинжээчид Монголын шигшээ багийг Парист 1 мөнгө, 5 хүрэл медаль авна гэж зөгнөсөн байна. Ингээд тааврыг толилуулья.
Чөлөөт бөх
Эмэгтэй 50 кг
Мөнгөн медаль – Д.Отгонжаргал

Эмэгтэй 68 кг
Хүрэл медаль – Э.Дэлгэрмаа

Бокс
Эмэгтэй 54 кг
Хүрэл медаль – М.Энхжаргал

Жүдо
Эрэгтэй 60 кг
Хүрэл медаль - Э.Ариунболд

Эмэгтэй 48 кг
Хүрэл медаль - Б.Баасанхүү

Эмэгтэй 57 кг
Хүрэл медаль – Л.Энхрийлэн
