UBLife Logo
🥇 Парис - 2024

Б.Отгонболд Мексикийн Грандед ялагдлаа

Б.Отгонболд Мексикийн Грандед ялагдлаа

"Парис 2024" олимпын наадмын байт харвааны хасагдах шатны өрсөлдөөн эхэллээ. Наадмын нээлтийн ёслолын өмнөх өдөр болсон чансаа тогтоох урьдчилсан харваанд манай тамирчин Б.Отгонболд 54-р байрт орсон.

Ингээд чансааны харвааны 11-т орсон Мексикийн харваач, 2024 оны Панамерикийн аварга Матиас Грандетэй халз өрсөлдөх болсон юм. Дөнгөж сая хоёр тамирчны тулаан өндөрлөж, Матиас Гранде 7:1 ялалт байгуулснаар дараагийн шатанд шалгарах боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.