Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Нийгэм
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
#WomenWhoDare | Марэйкэ Гунше: Гэрэл зураг бол үнэний хэрэгсэл

АЛХАМ 2.0 | Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих аян эхэллээ!

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 102-р байрт "хүнд" ангилалд байна

Himel брэнд Монголд: Цахилгаан эрчим хүчний аюулгүй, найдвартай, хүртээмжтэй шинэ эриний эхлэл

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

АЛХАМ 2.0 | Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих аян эхэллээ!
Ажилд орох замналд тань хамт байх "Алхам 2.0" мэдээллийн аян эхэлж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгийн, Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгийн тарифтай.

Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох эхний ээлжийн 2.4 км замыг хучиж байна
Гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий зургаан эгнээ авто замын ажил 58 хувьтай байна.

"Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
Олон жил үргэлжилсэн маргааны эцэст нийслэл өмчөө буцаан авчээ.