UBLife Logo
Дэлхий

Билл Гейтс 20 жилийн дотор бүх хөрөнгөө тарааж дуусгана

Билл Гейтс 20 жилийн дотор бүх хөрөнгөө тарааж дуусгана

Microsoft компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ойрын 20 жилийн дотор хөрөнгийнхөө 99 хувийг сайн үйлсэд зарцуулахаар шийдсэнээ цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.

Тэрээр “Намайг үхсэний дараа янз бүрээр хэлэх нь мэдээж. Гэхдээ миний талаар “Тэр баян хэвээр үхсэн” гэж хэзээ ч хэлэхгүй” гэж бичсэн байлаа.

Одоогийн байдлаар түүний хөрөнгө 108 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа тул 99 хувийг нь тараан өгсөн ч тэрбумтан хэвээр үлдэх юм.

“Гейтсийн сан” олон жилийн турш эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн төслүүдийг ивээн тэтгэж байгаа. Гэхдээ одоо хандив, ивээн тэтгэх ажлаа тэд хурдасгахаар шийдвэрлэжээ. Анх Гейтс гэргийн хамт нас барснаас нь хойш 10 жилийн турш сан ажилласаар байхаар төлөвлөж байсан ч одоо сан хуримтлал дахь бүх мөнгөө дуусгаад, 2045 онд хаагдахаар болсон байна. Гейтс ирэх намар 70 нас хүрэх билээ. Түүний тооцоолсноор энэ 20 жилд тус сан нийт 200 тэрбум ам,долларыг буяны үйлсэд зарцуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.