Вьетнамын Ханой хотноо энэ сарын 7-14-ний өдрүүдээр явагдаж буй эмэгтэйчүүдийн волейболын Азийн Үндэстний цомын тэмцээнд 11 орны шигшээ баг хүч сорьж байна.
Монголын шигшээ хэсгийн шатны сүүлчийн тоглолтоо өнөөдөр Ираны эсрэг хийж, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр тэд уг тэмцээний анхны хожлоо авч чадсан. Индонез болон Шинэ Зеландын хоорондох тоглолтын үр дүнгээс хамаарч Монголын баг цаашид аль байрлалын төлөө тоглох нь шийдэгдэнэ.
Ираны баг манай багийнханд хожигдохынхоо өмнө 3 хожиж, ганцхан ялагдаад байсан юм.
Монголын шигшээ хэсэгтээ Филиппины багт 3:0-ээр, Казахстаны шигшээд 3:1-ээр, Шинэ Зеландад 3:2-оор, Индонезийн багт 3:0-ээр хожигдож, Ираныг 3:2-оор ялсан үр дүнтэйгээр өдгөө хэсгийнхээ 5-р байрт эрэмблэгдэж байна.
Уг тэмцээн нь хуучнаар “Челленж цом” агаад өнөө жилээс шинэ нэрээр зохион байгуулагдах болсон нь энэ.
