UBLife Logo
Спорт

Г.Наранцэцэг ДАШТ-д барилдаж буй Монголын бөхчүүдийн ялалтын салхийг хагаллаа

Г.Наранцэцэг ДАШТ-д барилдаж буй Монголын бөхчүүдийн ялалтын салхийг хагаллаа

Өнөөдөр Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ хөшгөө нээлээ.

Энэ тэмцээний 48 кг-ын жинд хүч сорьж буй Азийн АШТ-ий хүрэл медальт, Их дуулга ангиллын хошой аварга Г.Наранцэцэг, өнөө жилийн Азийн АШТ-д үзүүрлэж, Казахстаны Их дуулгад түрүүлээд буй Хүй Шинраныг цагийн төгсгөлд вазари оноо авч ялсан.

Тэд сар гаруйн өмнө Азийн АШТ-ий хагас шигшээд учраа таарахад Хятадын бөх давсан бол манай бөх том тэмцээний дэвжээнд хариугаа авсан нь энэ.

Г.Наранцэцэг шигшээ 32-д Мальтагийн Катрина Эспоситотой барилдана.

Харин өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Азийн аварга, энэ сард Их дуулга ангиллаас анхны түрүүгээ гардсан Ж.Анударь 2-р тойрогтоо Вьетнамын Хоанг Ти Тинтэй хүч сорих юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.