UBLife Logo
Спорт

Г.Наранцэцэг, Ж.Анударь нар шигшээ 16-гийн шатнаас ДАШТ-ийг өндөрлүүллээ

Г.Наранцэцэг, Ж.Анударь нар шигшээ 16-гийн шатнаас ДАШТ-ийг өндөрлүүллээ

Өнөөдөр Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ хөшгөө нээлээ.

Энэ тэмцээний 48 кг-ын жинд хүч сорьсон Азийн АШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг эхний барилдаандаа өнөө жилийн Азийн АШТ-д үзүүрлэж, Казахстаны Их дуулгад түрүүлээд буй Хүй Шинраныг цагийн төгсгөлд вазари оноо авч ялсан.

Тэд сар гаруйн өмнө Азийн АШТ-ий хагас шигшээд учраа таарахад Хятадын бөх давсан бол манай бөх том тэмцээний дэвжээнд хариугаа авсан нь энэ.

Г.Наранцэцэг 2-р тойрогт Мальтагийн Катрина Эспоситог даваад, шигшээ 16-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Скутто Ассунтатай цаг сунгаж барилдаад вазаригаар уналаа.

Харин өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Азийн аварга, энэ сард Их дуулга ангиллаас анхны түрүүгээ гардсан Ж.Анударь эхний тойрогт гоц мөргөв.

Тэрбээр Вьетнамын Хоанг Ти Тинг даваад, шигшээ 16-д Испанийн бөх, “Парис-2024” олимпын V байрын шагналт Аблеленда Мартинезтэй 9:14 минут барилдахдаа идэвхээр илүүрхсэн ч, гэнэ алдаж ялагдлаа.

Өдгөө 18 настай Ж.Анударь насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаагаа зодоглосон нь энэ агаад тэрбээр ирээдүйтэй бөх гэдгээ ахин нэгэнтээ харуулсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.