UBLife Logo
Спорт

“Хасын Хүлэгүүд” багийнхан Азийн Аваргуудын лигээс хүрэл медаль атгалаа

“Хасын Хүлэгүүд” багийнхан Азийн Аваргуудын лигээс хүрэл медаль атгалаа

Зүүн Азийн Аваргуудын лигийн тэмцээнд найм тоглож, хожигдолгүй түрүүлсэн “Хасын Хүлэгүүд” багийнхан энэ удаа Дубайд зочилж, Азийн Аваргуудын лигт хүч сорилоо.

Монголын баг уг тэмцээнд 13 жилийн дараа ахин оролцсон нь энэ юм.

Тэд хэсгийн шатнаа Хятадын “Жэ жиан“ клубийг 84:67-гаар буулган авч, Ираны “Табиат” багт 78:76-гаар хожигдсон.

Харин шигшээ наймд Филиппиний аварга “Мералко Болтс” багийг 83:78 харьцаатай буулган авч, хагас шигшээд энэ тэмцээнд түрүүлсэн Японы аварга “Уцуномия Брекс” багт ялагдсан.

“Хүлэгүүд” баасан гарагт эзэн орон Арабын Нэгдсэн Эмиратын төлөөлөл “Шабаб Аль Ахли”-г 84:79-өөр буулган авч, энэ тэмцээнээс хүрэл медаль гардлаа.

Азийн Аваргуудын лигээс Монголын багийн авч буй анхны медаль энэ болсон.

А.Азбаяр энэ тоглолтод 28 оноог авч, багийнхнаа хувийн үзүүлэлтээр тэргүүлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.