UBLife Logo
Спорт

ДАШТ: Э.Ариунболд мултарч, К.Ёолк дагаж барилдахаар боллоо

ДАШТ: Э.Ариунболд мултарч, К.Ёолк дагаж барилдахаар боллоо

Өнөөдөр Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ хөшгөө нээлээ.

60 кг-ын жинд барилдсан Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт К.Ёолк эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр АНУ-ын бөх, өсвөрийн дэлхийн аварга Жонатан Ян, Эквадорын Жонатан Бенавидес нарыг давж, шигшээ 8-д шалгарав.

Жонатан Бенавидес өмнөх барилдаанд олимпын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ян Юнь Вэйг мулталж шуугиан тарьсан.

Өдгөө 24 настай К.Ёолк ДАШТ-д анх удаа оролцож байгаа нь энэ юм.

Тэрбээр шигшээ наймд өнгөрсөн оны ДАШТ-ий V байрын шагналт Оросын Аюуб Блиевтэй цаг сунган барилдаж, торгуулиар ялагдлаа. Блиев өмнөх тойрогт ДАШТ-ий хошой хүрэлтэй Ли Харимыг мулталсан билээ.

К.Ёолк дагах барилдаанд Унгарын Цсанад Фешкотой хүч сорино. Хэрэв ялбал хүрлийн төлөө барилдах юм.

Мөн энэ жинд хүч сорьсон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, Германы Максимилиан Хейдер, Узбекистаны Бахром Ботуров нарыг даваад, Бразилийн Мишель Августад унаж мултарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.