UBLife Logo
Спорт

ДАШТ-ий сүүлчийн өдөр Монголоос Б.Гончигсүрэн, А.Адьяасүрэн нар барилдана

ДАШТ-ий сүүлчийн өдөр Монголоос Б.Гончигсүрэн, А.Адьяасүрэн нар барилдана

Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий сүүлчийн өдрийн барилдаанууд эхлэхэд хэдхэн цаг үлдлээ.

Өнөөдөр татамид эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн бөхчүүд хүч сорих юм.

Эрэгтэйчүүдийн +100 кг-д зодоглох Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэлтэй Б.Гончигсүрэн эхний тойрогт гоц мөргөлөө. Тэрбээр шигшээ 32-д Египетийн тамирчин, Африкийн хошой аварга Мохамед Аборакиятай барилдана. Улмаар дараагийн шатнаа Япон болон Чилийн бөхчүүдийн хэн давсантай нь таарах юм.

Энэ хэсгийг “Парис-2024” олимпын хүрэл медальт Темур Рахимов толгойлж байна.

Өдгөө 25 настай Б.Гончигсүрэн Насанд хүрэгчдийн ДАШТ-д дөрөв дэхиэ оролцож буй нь энэ юм.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд хүч сорих Азийн АШТ-ий мөнгө, хүрэлтэй, Азийн наадмын хүрэл медальт А.Адьяасүрэн, Мастерсийн хүрэлтэй, Нидерландын Карен Стивенсонтэй оноолт таарлаа.

Энэ хэсгийг олимпын хошой хүрэлтэй, дэлхийн аварга Роман Дико манлайлахаар болсон.

Өдгөө 25 настай А.Адьяасүрэн Насанд хүрэгчдийн ДАШТ-д тав дахиа зодоглож байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.