Украины шигшээ багийн тоглогч Михайло Мудрик өнгөрсөн оны 12-р сард допингийн санамсаргүй шинжилгээнд бүдэрснээр хөлбөмбөг тоглох эрхээ түр хугацаагаар хасуулсан билээ.
Түүнийг Английн хөлбөмбөгийн холбооноос дөрвөн жилээр бандах төлөвтэй байна.
Өдгөө 24 настай Мудрик 11-р сарын 28-аас хойш “Челси” болон шигшээ багийнхаа өмнөөс ахин талбайд гараагүй.
Мудрик 2023 оны нэгдүгээр сард “Шахтер Донецк”-ээс “Челси” рүү буурь сэлгэхдээ 89 сая фунтээр үнэлэгдсэн тоглогч билээ.
Тэрбээр Цэнхэрүүдийн төлөө 73 тоглолтод оролцож 10 гоол оруулсан.
