Уран гулгалтын од Камила Валиеваг найз залуутай болсон мэдээ цахим ертөнцөөр гараад удаж байгаа билээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд бэлэг, цэцэг авсан зургаа нийтэлж эхэлснээс хойш фэнүүд нь таамаглаж эхэлсэн. Гэхдээ ЦСКА багийн хоккейчин Никита Нестеровын аккаунтыг онцолсноор хоккейчин залуутай болзож байна уу даа гэж сэжиглэсэн юм. Камила яагаад ч юм ЦСКА багийнхны хүлээн авалтад оролцдог болж, хоккейн тоглолт үзэж эхэлсэн. Гэгээн Валентины өдрөөр тэд тус тусдаа пост оруулсан ч зураг авхуулсан газар нь ижилхэн байснаар “баригдсан” гэж хэлэхэд болно.
Ингээд олон сарын цуурхалын эцэст Камила, Никита хоёрын хамтдаа байгаа анхны гэрэл зураг цахим сүлжээнд нийтлэгдлээ. Хоккейчин Станислав Галиевын гэргий инстаграм хуудсандаа оруулсан Венецид аялж яваа зурагт Камила, Никита хоёр хамтдаа гарчээ.

Камила 19 настай бол Никита Нестеров 32 настай. Уншигчид тэднийг насны хол зөрүүтэй хэмээн шүүмжилж, Никитагийн төлөө Камила хэт том хүний хувцас өмсдөг болсон гэж гомдолложээ.

Никита Нестеров эхнэр, хоёр хүүхэдтэй ч хэдэн жилийн өмнө салсан. Харин Камила одоо Москвагийн улсын их сургуульд аялал, жуулчлалын мэргэжлээр суралцаж байна. CAS түүнийг допингийн хэргээр 4 жилээр шийтгэсэн. 2025 оны 12 дугаар сард их спортод эргэн ирэх ёстой.