Сагсан бөмбөгийн 3х3-ийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монголын багуудаас Б.Ариунцэцэг, М.Булбул, Н.Нандинхүсэл, О.Хулан гэсэн бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” хэсгийн шатнаа Австрийн шигшээд 17:11-ээр ялагдаж, Филиппиний шигшээг 21:16 харьцаатай хожсон юм.
Тэд шигшээ наймын шатнаа Украины багтай тоглож, 16:13-аар хожигдсоноор мултарлаа.
Монгол болон Украины багууд өнгөрсөн жилийн энэ тэмцээнд хоёр удаа тааран тоглоход хэсгийн шатнаа Украин, финалд Монголын баг хожиж байв.
Харин өнөөдрийн тоглолтод Украины багийнхан нурууны өндрөөр бүрэн илүүрхсэн.
