Европын Аваргуудын лигийн тэмцээний үнэмлэхүй аварга “Реал Мадрид” багийнхан шинэчлэгдсэн клубүүдийн ДАШТ-ий нээлтийн тоглолтодоо Саудын Арабын “Аль-Хилал”-тай 1:1-ээр тэнцэж, оноо хуваалаа.
Хаби Алонсогийн “Реал Мадрид”-ийг удирдсан анхны тоглолт энэ юм. Лхагва гарагт явагдсан уг өрсөлдөөнд “Реал” ялах бололцоотой байсан ч, Федерико Вальверде 92 дахь минутад торгуулийн цохилт алдсан.
Алонсо хэлэхдээ “Ямар ч баг шинээр бүрэлдсэн эхний өдрөөсөө л төгс төгөлдөр ажиллана гэж бодохгүй байна. Манай тоглогчид урам хугалахаар муу байгаагүй. Цөөхөн хэдэн зүйлийг засах шаардлага ч ажиглагдлаа. Би багийнхантайгаа есөн өдөрт, ердөө гурван бэлтгэл хийсэн” гэв.
Энэ тоглолт 60 мянган хөгжөөн дэмжигчийн нүдэн дээр өрнөжээ.
“Реал”-аас 34 дэх минутад Гонзало Гарсиа гоолын салхийг хагалсан бол Рубен Невес 41 дэх минутад торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн.
Трент Александер-Арнольд, Дин Хуйсен нар гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдэж, “Реал Мадрид”-ийн төлөөх анхны тоглолтодоо оролцлоо.
“Реал Мадрид” багийнхан клубүүдийн ДАШТ-д 2000 оноос хойш ялалт байгуулж чадаагүй анхны тохиолдол энэ болсон.
