Энэ сарын 19-22-нд Moody Center цогцолборт Counter-Strike 2 ДАШТ буюу BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шийдвэрлэх тоглолтууд болох гэж байна. Улирлын гол шагналын төлөө шилдэг найман баг үлдээд байгаа бөгөөд нэг нь л аварга багийн цомыг өргөж, $ 500000 аваад нутаг буцах болно.
Шагналын сан: Аварга баг $500,000, үзүүрлэсэн баг $170,000, 3-4 байр $80,000, 5-8 байр $45,000.
Хэн гэдэг тамирчин цоорч, ямар баг түрүүлэх бол?
Гол фаворитууд "Team Falcons” багаас бусад нь гараад ирсэн гэж хэлэхэд болно. Шинжээчдийн үзэж байгаагаар түрүүлэх боломж хамгийн өндөр нь Vitality. Остинд ирэхээсээ өмнө тэд зургаан том тэмцээнд дараалан түрүүлж, ёстой формдоо ороод байгаа. Гэхдээ мэйжорт ороод жижигхэн Legacy-д ялагдаж, 30 дараалан ялсан цувралаа зогсоосон. Гэхдээ 2 ялалт хүртэлх тоглолтод энэ машиныг зогсооход тун хэцүү билээ.

Оросын Team Spirit одоо аваргын цомоо хамгаалах буюу Shanghai Major 2024 тэмцээний аварга гэдгээ батлах учиртай. Тэр цагаас хойш формоо алдаж, бараг хагас жил ялалтгүй явж байгаа. PGL Astana 2025 тэмцээнд түрүүлсэн нь бага зэрэг итгэл болж өгсөн байх учиртай. Хэсгийн тоглолтыг 3-0 даван туулсан нь фэнүүдэд нь найдвар төрүүлсэн нь дамжиггүй. Энэ хоёр багийн дараа нэрлэгдэж байгаа нь MOUZ. Гараанд хоёр дараалан хожигдож, Liquid, Legacy багуудыг хүндхэн тулаанд ялсан. 1/4 финалд тэд Team Spirit-тэй тулалдах хүнд хуваарьтай. Хэсгийн тоглолтод олныг гайхуулсан Natus Vincere бас чанга баг.
Гэхдээ энэ дөрвөн баг хүснэгтийн нэг хэсэгт орсон. Vitality vs Spirit, Vitality vs MOUZ гэсэн тоглолт шөвгийн наймд биднийг хүлээж байна. Тэднээс ганц нь л финалд шалгарч чадна.

Нөгөө талд гол анхаарал FaZe Clan, The MongolZ багуудад чиглэжээ. Европын баг дээд хэсэгт ороогүйдээ тун баяртай байгаа ч манай багийг дутуу үнэлж болохгүй. The MongolZ мейжор тэмцээний плей-оффт хоёр тэмцээн дараалан шалгарсан нь тохиолдлын зүйл биш. Хагас шигшээд шалгарахад Монголын цахим спортын замнал ч өөрчлөгдөж магадгүй юм. Доод хэсэгт Бразилын хоёр баг FURIA, paiN Gaming халз үзэлцэнэ.
Austin Major 2025
Плей-офф олимпын системээр явагдана. Эхний тоглолтууд Пүрэв, Баасан гаригт болж, хагас шигшээ Бямбад, финал Ням гаригт болно.
6-р сарын 19 - Team Spirit (ОХУ) — MOUZ (Европ);
6-р сарын 20 - FURIA (Бразил) — paiN Gaming (Бразил);
6-р сарын 20 - Natus Vincere (Европ) — Vitality (Европ);
6-р сарын 21 - FaZe Clan (Европ) — The MongolZ (Монгол).
6-р сарын 21 – хагас шигшээ NAVI/Vitality — Spirit/MOUZ;
6-р сарын 22 – хагас шигшээ FURIA/paiN — FaZe/MongolZ;
6-р сарын 22 - Гранд-финал.