Азийн шатрын аваргуудын лигийн тэмцээн ОХУ-ын Ханты-Мансийскт өчигдөр эхэллээ. Тэмцээн энэ сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд Азийн шатрын холбооноос зохион байгуулж байна.

2023 онд Азийн шатрын холбоонд шилжсэн ОХУ-ын баг тэмцээнд оролцож байгаа бол Ираны аварга “Lorestan Aflak Chess Club” баг хүрэлцэн ирж чадсангүй.

Эхний тойргийн дараах байдлаар:
1-2. КПРФ – 3,5 оноо
1-2. Югорск академи – 3,5
3. Астана – 3
4. Airports Authority of India – 2,5
5. Uzbekistan Chess Club – 1,5
6. HANGZHOU of China – 1
7. Zandanshatar Chess Club – 0,5
8. Югра – 0,5
Тэмцээн тойргийн журмаар явагдаж байна.
Zandanshatar Chess Club: Базарын Хатанбаатар, Эрдэнэ Баасансүрэн, Мягмарсүрэн Ганбаяр, Энх-Амгалан Энхрий, Алтан-Өлзий Энхтуул

