Холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт чөлөөт бөхийн олимпын хошой аварга Абдулрашид Садулаевыг холбоондоо тулалдах боломжтой гэдгийг үгүйсгэсэнгүй.
ОХУ-аас төрсөн UFC холбооны ялагдалгүй аварга Хабиб Нурмагомедов дээрх хоёр эрхмийг холбож, ярилцуулжээ. Энэ ярилцлагын үеэр Хабиб Садулаевыг UFC холимог тулааны холбоонд орохыг хүсэж байна гэж хэлсэн.
Энэ сарын 21-нд Азербайжаны Бакуд болсон тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр “Хабиб бид хоёр өчигдөр Садулаевтай видео ярилцлаа. Дэлхий дээр олон сайн бөх бий. Гэхдээ энэ залуу бол жинхэнэ араатан. Холимог тулаанд яахыг нь харья. Хабиб түүнийг их магтаж байсан” гэж мэдэгдсэн юм. Энэ бол UFC холбоо “Орос танк”-ийг агнахаар хөөцөлдөж эхэлсний албан ёсны тэмдэг юм.
Абдулрашид Садулаевын хувьд Украины дайныг дэмжсэн хэргээр зарим оронд болж байгаа тэмцээнд оролцож чадахгүй, хоригт ороод байгаа. Ирэх ДАШТ-д оролцохоор ямар ч гэсэн бэлтгэлдээ гарсан. Гэхдээ ДАШТ-д дахин виз авч чадахгүй бол чөлөөт бөхөө орхихыг үгүйсгэх аргагүЙ.