“BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд цахиур хагалж, үзүүрлэсэн The Mongolz багийн талаарх яриа үргэлжилсээр. Энэ удаад цахим спортын сэтгүүлч Данкан Thorin Шилдс тэдний талаар X хуудсандаа эрэгцүүлжээ.
Данкан Thorin Шилдс:
“Одоо ямар том байгууллага “The Mongolz” багийг худалдан авах бол гэдэг асуудал байна. Миний бодлоор тэд тоглолтын түвшнээсээ хамаагүй бага авдаг байх”
Манай The Mongolz багийн одоогийн бүрэлдэхүүн 2023 оны есдүгээр сард тогтсон. Тэр цагаас хойш тэдний амжилт өссөөр байна.

2024 онд The Mongolz баг YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024 тэмцээнд түрүүлж, Perfect World Shanghai Major 2024-ийн шилдэг 5-8-д орсон. 2025 онд IEM Katowice 2025, ESL Pro League Season 21, IEM Melbourne 2025, IEM Dallas 2025 тэмцээнүүдэд 3-4 байр эзэлж, BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд үзүүрлэсэн.

The Mongolz
Аюуш mzinho Батболд
Өсөхбаяр 910 Банзрагч
Азбаяр Senzu Мөнхболд
Гарьдмагнай blitz Бямбасүрэн
Содбаяр Techno4K Мөнхболд