UBLife Logo
Спорт

ApEX: Би Монголын баг, Монгол орныг маш их хүндэлж байна

ApEX: Би Монголын баг, Монгол орныг маш их хүндэлж байна

Энэ сарын 19-22-нд Moody Center цогцолборт Counter-Strike 2 ДАШТ буюу BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шийдвэрлэх тоглолтууд болж өнгөрлөө. Тэмцээнд Европын Vitality баг түрүүлж, дэлхийн аварга цол, 500 мянган ам.долларын шагнал авсан. Тэд финалд манай багийг 2:1 ялсан юм. Харин манай The MongolZ баг хоёрдугаар байр шалгарч, Азийн цахим спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ.

Аварга Team Vitality багийн ахлагч Дан “apEX” Мадесклер Монголын хөгжөөн дэмжигчдэд зориулан, мэндчилгээ илгээжээ.

Тэрээр “Ёстой солиотой юм, залуус аа. Та нар маш олон хүнийг галзуурууллаа, сэтгэлийн урам өглөө. Би та нарыг хүндэлж байна. Би танай багийг, танай улсыг маш их хүндэлж байна. Нэг удаа Монголд очно гэж найдаж байгаагаа хэлье” гэж бичсэн байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.177.253
яг хаанаас ингэж ярилцлага өгснийг нь олсон юм бол???