Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна асан Какүрюү энэ сарын 22-нд Токио хотын дүүрэгт Отоваяма дэвжээгээ нээлээ. Мичинокү дэвжээнээс өнгөрсөн жилийн сүүлээр тусдаа гараад байсан бөгөөд одоо 9 бөхтэй.

Какүрюү буюу Отоваяма ояката “Шавь нараа хүчтэй төдийгүй хүн болгонд хайрлагдсан бөх болгохыг хүсэж байна. Ард түмэндээ хайрлагддаг, хүндлэгддэг байх ёстой. Бэлтгэл дээр ч хоорондоо өрсөлдөн, банцүкэ ахиасай гэж хүсэж байна. Сүмод хэцүү зүйл бол зөвхөн бэлтгэл. Зодог тайлах хүртэл дэвжээ бол бидний, бүгдийн гэр орон. Бүгд ах дүүс гэсэн үг” гэж сэтгүүлчдэд ярилаа.
Тус дэвжээнд сэкивакэ Киришима байгаа билээ.