UBLife Logo
Эдийн засаг

ДЦС-5-ын хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтаас 3 оролцогч хураангуй жагсаалтад багтлаа

Ub.life
Ub.life
ДЦС-5-ын хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтаас 3 оролцогч хураангуй жагсаалтад багтлаа

Баянгол дүүргийн 20-р хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станц барих зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг нийслэлээс тавдугаар сарын 26-нд зарлаж, дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс 4 оролцогч саналаа ирүүлжээ.

Эдгээр санал ирүүлсэн 4 оролцогчийн дунд урьдчилсан шалгаруулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам болон холбогдох баримт бичгийн дагуу зохион байгуулсан байна. Урьдчилсан шалгаруулалтад дараах 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтжээ. Үүнд:

  1. “Шунхлай Холдинг” ХХК

  2. “Митайм Интернэшнл” ХХК

  3. “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК

Оролцогчдын дараагийн шатны шалгаруулалтын баримт бичгийг өнөөдөр хүлээж авсан бөгөөд 30 хоногийн дотор төслийн саналаа бэлтгэж ирүүлэх юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.