UBLife Logo
Эдийн засаг

Метро төслийг санхүүжүүлэгч JP Morgan-ы төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна 

Ub.life
Ub.life
Метро төслийг санхүүжүүлэгч JP Morgan-ы төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна 

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Улаанбаатар метро төслийн менежер Т.Мөнхдалай нар үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ онд нийслэл хот авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, трамвай, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудад олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаж байгаа. Эдгээр төсөл, хөтөлбөрийн нэг болох Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар JP Morgan банк сонгогдсоны хувьд цаашид санхүүжилтийн баталгааг бий болгоход хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар сонгогдоод буй JP Morgan банк нь АНУ-д төвтэй дэлхийн хотуудын метро, нисэх буудал томоохон дэд бүтцийн санхүүжилтийг ECA баталгааны хүрээнд босгодог мэргэшсэн, үндэстэн дамнасан томоохон банк юм. Уг банк энэ оны дөрөвдүгээр сараас нийслэл хотын сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийх, цаашдаа Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийж, олон улсын зах зээлээс Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг босгохоор идэвхтэй ажиллаж байгаа юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.