UBLife Logo
Хөгжим

Энэ өдөр түүхэнд: Домогт 3 тенор анх удаа хамт дуулав

Энэ өдөр түүхэнд: Домогт 3 тенор анх удаа хамт дуулав

Дэлхий дахинд “XX зууны агуу 3 тенор” хэмээн алдаршсан Лучано Паваротти, Пласидо Доминго,  Хосе Каррерас нар 1990 оны энэ өдөр буюу долоодугаар сарын 7-нд Италийн Ром хотноо анх удаа хамтдаа дуулсан юм.

Тэд 1987 онд эмч нараас хорт хавдар хэмээх аймшигт онош сонссон анд найз Хосе Каррераст мэс засал, эмчилгээний 400 мянган ам.доллар цуглуулах хандивын тоглолтод анх нэгдсэн билээ.

XX зууны агуу гурван тенорыг нэг тайз дээр хамт дуулуулах санааг Италийн импресарио Марио Дради анх гаргажээ. Марио энэ талаар “1989 онд Чинчианод болсон Хосе Каррерасын тоглолтын дараа бид ярилцаад сууж байлаа. Цаашдаа ямар төсөл хэрэгжүүлэх вэ гээд л. Гэтэл Хосе гурван тенор хамтдаа дуулбал гэж наргидаг байгаа. Тэр тоглож байсан ч би тэр санаан дээр нь ажиллаж эхэлсэн юм” гэж ярьж байлаа.

1990 оны долоодугаар сарын 7-ны тэр өдөр дэлхийг донсолгосон, хөгжмийн агуу үйл явдал болсон юм. Энэ тоглолтоос олсон орлогоос Хосегийн эмчилгээний зардлыг гаргаад үлдсэнийг нь цусны хорт хавдартай тэмцэх санд хандивлаж байлаа.

Пласидо Доминго, Лучано Паваротти, Хосе Каррерас нар Ромын “Terme di Caracalla”-гийн тайзан дээр Ром болон Флорентийн дуурийн театрын хоёр найрал хөгжимтэй хамт дуулсан.

“Агуу 3 тенор” ийнхүү хамт дуулах болсон. Тэд 11 жилийн дотор 35 тоглолт хийсэн.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.