UBLife Logo
Спорт

Улсын заан Б.Пүрэвсайхан Чандмань сумын 100 жилийн ойд түрүүллээ

Улсын заан Б.Пүрэвсайхан Чандмань сумын 100 жилийн ойд түрүүллээ

Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойн баяр наадам 8-р сарын 6-8-ны өдрүүдэд болов.

Энэ наадамд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж, Чандмань сумын харьяат улсын харцага Нямаагийн Батзаяа үзүүрлэлээ.

Б.Пүрэвсайханы тухайд хүнд бэртлээ эдгээж Үндэсний Их баяр наадмаар зургаа даван, Увс аймгийн 100 жилд тав давж шөвгөрсөн төдийгүй төрөлх сумынхаа 100 жилд түрүүлсэн нь энэ юм.

Их шөвөгт улсын арслан Ц.Содномдорж, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.