“Их хурд-10” шигшмэл хурдан хүлгүүдийн уралдаан наймдугаар сарын 8-10-ны өдрүүдээр Хүй долоон худагт болж байна.
Бямба гарагт явагдсан Их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн “Дөлгөөн ногоон” морь түрүүлсэн. Гэвч Дөлгөөн ногооныг барианд орсоных нь дараа ахин хэмжээд сэрвээний өндрөөр хассан юм.
Өнөө жил 10 настай Дөлгөөн ногоон болбоос Улсын наадамд соёолондоо түрүүлж, Их насны уралдаанд 2 удаа аман хүзүүдэн, нэг шөвгөрч, олноо хүлээн зөвшөөрөгдсөн хурдан буян билээ.
Тиймээс өмнө нь улс, бүсийн олон наадамд уралдаад сэрвээнийх нь өндөр стандартад тэнцчихсэн энэ морь “Их хурд-10” наадмын үеэр хасагдсан нь сонирхолтой тохиолдол болж, наадамчдыг бухимдуулаад байна.