UBLife Logo
Newsfeed

Бүтээмжээ нэмэгдүүлэхэд хэрэг болох 5 апп

Бүтээмжээ нэмэгдүүлэхэд хэрэг болох 5 апп

Шинэ долоо хоног эхэлж байгаатай холбогдуулан энэ долоо хоногоо “базахад” тань туслах аппуудыг танилцуулж байна.

1. Calendar apps

Google calendar, Apple calendar, Microsoft outlook calendar гэх мэт. Та эдгээрээс өөрийн утас болон компьютер цахилгаан хэрэгслийнхээ үйлдлийн системдээ тохируулан сонгож, хэрэглээндээ тохируулан ашиглах боломжтой. Төлөвлөлтөө цаасан дээр хийдэг аналоги хүмүүс маань ч мөн апп дээрээ тэмдэглэхэд төдийлөн төвөгтэй биш байх болов уу. Байнга цаас эсвэл дэвтэр авч явахаас гадна, кофе уунгаа, бие засангаа ч дараагийнхаа ажлыг тооцон, хийх ёстой ажлуудаа хянаад явбал цаг маш их хэмнэх болно.

2. Superhuman

Мэйл хаягийнхаа учрыг нэг л олж чаддаггүй хүмүүс маань наашаа ойртоорой. Энэ апп танд яг тохирно. Хаашаа хэрэгтэй мэйлээ хадгалснаа мэдэхгүй, аль тохиргоо дээр тавьснаа мэдэхгүй будилах шаардлагагүй гэсэн үг. Аппаа татаад нэвтэрч болох аккаунтаа сонгоод мэйлийг унших, илгээх, устгах, шүүлтүүрээр нь хянаж болох тохиргоог нь тохируулснаар хэд хэдэн давхардсан мэйл, сурталчилгаа, нэг их сонирхол татахааргүй мэдээллүүдэд үрэх цагийг тань хэмнэх боломжтой.

3. Focus to do: Focus Timer &Tasks

Маш их сатаарах зүйлс ихтэй орчинд хэрхэн төвлөрөх талаар бодож байвал танд энэ аппыг санал болгоё. Завгүй оффисын ажил, хичээл, сургалт, төсөл бичих, тайлан гаргах гээд олон ажлуудад биднээс төвлөрөл маш их шаарддаг. Эдгээр ажлын хажуугаар хэлний оноо авахаар зорьж буй, давхар давхар ажлуудад төвлөрөхөд Помидоро арга маш их тустай. Помидоро арга нь хэдэн жилийн өмнө тренд болж байсан төвлөрөх арга бөгөөд 25 минут төвлөрөөд хэдэн минут амарна. Ингэснээрээ бидний тархи залхахгүй мөн ядрахгүй.

4. Viber

Монголын нөхцөлд ажлын талбарт хамгийн их ашиглагддаг апп. Утасны дугаараараа нэвтэрч ороод л бусад сошиал платформуудаа шалгах боломжтой тул танд сатаарна гэсэн асуудал тулгарахгүй. Мөн мэдээлэл ч хурдан солилцох боломжтой учир шаардлагагүй стресс нэмэхгүй. Гол нь бүтээмжээ нэмэхийг хүссэн үедээ бусад сошиал хаягийнхаа мэдэгдлийг түр унтраахад л хангалттай. Мөн сард ердөө 5.99 доллар төлөөд дэлхийн 60 улс руу ярих боломжтой тул бизнесийн орчинд хамгийн хямд бөгөөд хялбар сонголт болох юм.

5. Эрүүл мэндийн аппууд

Health, Whoop, Oura Ring, Fitbit Premium, P.C. гэх мэт. Өөрийн эрүүл мэндийг хянах, хэдэн цаг унтаж буй, хэдэн минут дасгал хийж буй зэргээ хянах нь таны бүтээмжийг нэмэгдүүлдэг. Тиймээс аливаа эрүүл мэндийн апп дээр өөрийн эрүүл мэндийн талаар үнэн зөв мэдээллээ оруулж, унтаж байх үеийнхээ тухай ч мөн үнэн зөв мэдээллийг авснаар ажлын бүтээмжид тань ч тун эерэг нөлөөтэй. Ингэснээр та өөрийн ерөнхий эрүүл мэндийг хянах, нойрондоо анхаарах, хөдөлгөөн болон хооллолтоо ажиглан бүтээмжээ нэмэх боломж бүрэлдэхийг дурдах нь зүй.

Бэлтгэсэн Г.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.