Саудын Арабын Эр-Рияд хотноо 8-р сарын 20-ны өдрөөс эхлэх “CS2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээнд 16 баг хасагдах форматаар өрсөлдөнө.
Эдгээрээс 15 баг нь VRS чансаагаар манлайлагчид бол харин Хятадын “Tyloo”-гийн хувьд Азийн Аваргуудын лигт түрүүлснээр Дэлхийн цомд оролцох эрхтэй болсон юм.
1,250,000 долларын шагналын сантай энэ наадамд тоглох ““The MongolZ” багийнхан 8-р сарын 20-ны өдөр 19:00 цагаас “GamerLegion” багтай хүч сорино.
Ялсан баг нь шигшээ наймд шалгарах бол хожигдсон нь шуудхан нутаг буцах юм.
