Английн Премьер лигийн нээлтийн тойрогт явагдсан “Ливерпүүл” болон “Борнмут” багуудын тоглолтод нэгэн таагүй үйл явдал болсон.
“Борнмут” багийн Гана довтлогч Антуан Семенёог арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан тохиолдол гарч, тухайн тоглолт 29 дэх минутаас 4 минутын хэртэй түр саатсан билээ.
Эл хэргийг өдөөсөн Ливерпүүл хотын 47 настай эрэгтэйг даруй баривчилсан боловч, удалгүй батлан даалтаар сулласан байна.
Гэхдээ тухайн эрийг Их Британийн ямар ч цэнгэлдэхэд нэвтрэхийг нь хориглож, тэр ч атугай хөлбөмбөгийн талбай руу нэг милийн зайтай ойртохгүй байхыг даалгажээ.
Түүнчлэн Премьер лигийн зүгээс мэдэгдэл гаргаж, энэ хэргийг үргэлжлүүлэн шалгахаа зарлаад байна.
Өдгөө 25 настай хөлбөмбөгчин Антуан Семенёо уг тоглолтын үеэр хоёр гоолыг оруулсан билээ.
