UBLife Logo
Спорт

Шинэчлэгдсэн "Аль-Насср" багийнхан Супер цомын финалд шалгарлаа

Шинэчлэгдсэн "Аль-Насср" багийнхан Супер цомын финалд шалгарлаа

Саудын Арабын Супер цомын төлөөх тэмцээний хагас шигшээд оноолт таарсан “Аль Насср” болон “Аль-Иттихад” багуудын тоглолт ХонгКонг улсад явагдлаа.

Мягмар гарагийн энэ тоглолтод Садио Мане, Жоао Феликс нар гоолдож, “Аль-Насср” 2:1-ээр ялаад финалд шалгарсан.

Садио Мане 10 дахь минутад гоолдоод, 25 дахь минутад улаан хуудсаар торгуулаад талбайгаас хөөгдсөн юм. Тэрбээр энэ тэмцээний үеэр улаан хуудсаар торгуулсан “Аль-Насср” багийн гурав дахь тоглогчоор тодорсон.

Харин Жоао Феликс Араб дахь анхны гоолоо оруулсан нь энэ билээ.

Криштиано Роналду, Марсело Брозович нар гоолын дамжуулалтаар багийнхандаа тусалсан.

“Аль-Насср” уг тэмцээний аваргын төлөө “Аль-Кадсиах” болон “Аль-Ахли” багуудын аль хожсонтой нь хүч сорих юм.

“Аль-Насср” Супер цомын тэмцээнд 2019, 2020 онуудад түрүүлсэн боловч Роналдугийн эрин үед ялж чадаагүй байна.

Хэрэв тэд өнөө жил түрүүлбэл энэ нь Роналдугийн хувьд, “Аль-Насср”-ын хамтаар өргөх хоёр дахь цом нь болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.