UBLife Logo
Спорт

Улсын арслан Б.Орхонбаяр “Netflix"-ийн "Physical 100" реалити шоунд сонгогдсон уу?

Улсын арслан Б.Орхонбаяр “Netflix"-ийн "Physical 100" реалити шоунд сонгогдсон уу?

“Netflix"-ийн "Physical 100" реалити шоуны шинэ улирлын дугаарт Ази тивийн найман улсын баг оролцоно. Багийн гишүүдийг биеийн хүч, тэсвэр тэвчээр, биеэ авч яваа байдал, авьяас чадвараар нь шигшиж сонгодог журамтай.

Үүнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тамирчид багтсан байна. Албан бус байдлаар бидэнд танилцуулагдсан эхний гишүүн нь улсын арслан Баярсайханы Орхонбаяр юм. Тэрбээр:

20 настайдаа Аймгийн арслан

21 настайдаа Аймгийн арслан цолоо баталж, мөн Улсын начин

22 настайдаа Улсын харцага

24 насандаа Улсын арслан

26 насандаа Улсын наадамд хоёр дахиа үзүүрлээд байгаа билээ.

"Physical 100" реалити шоу аравдугаар сард олны хүртээл болох төлөвтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.