Зуны сарыг дөрөв болгож наадсан тэгш ой, тэмдэглэлт баярууд шувтарч, заалны барилдааны шинэ улирлын тов гарлаа.
Өнөө жил намрын нээлтийн барилдааныг Хубилай хааны 810 жилийн ой, Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойтой хавсран явуулахаар болжээ.
Есдүгээр сарын 13-ний өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнөө явагдах энэ наадамд улс, аймгийн цолтой 128 бөх хүч сорино.
Түүнчлэн есдүгээр сарын 27-ны өдөр 11:00 цагаас сумын цолтнуудын барилдаантай. Энэ наадмыг сумын цолтнуудын заалны барилдаанд анх түрүүлсэн Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Д.Мягмарсүрэнгийн нэрэмжит байдлаар зохион байгуулах юм.
