Энэ сарын 13-нд Хорватын нийслэлд сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ эхлэх болно. Нийт 310 бөх тус тэмцээнд зодоглохоос 40 нь орос легионер буюу гадаад улсад барилддаг орос бөхчүүд байгаа юм. Тэдний 22 нь бөхийн нутаг Дагестанаас гадаадад гарчээ.
40 орос легионер 10 орны нэрийн өмнөөс барилдана. Тэднээс хамгийн алдартай нь Бахрейны багийн олимпын аварга, дэлхийн аварга Ахмед Тажудинов (97 кг) байна. Өөр хоёр дэлхийн аварга легионер байгаа нь Зелимхан Абакаров (61 кг, Албани), Исмаил Мусукаев (70 кг, Унгар). Харин Рамазан Рамазанов (74 кг, Болгар), Магомедгажи Нуров (97 кг, Хойд Македон), Азербайжаны Осман Нурмагомедов (92 кг), Магомедхан Магомедов (97 кг) нар ДАШТ-ий медальтай.
Бахрейны шигшээ баг зургаан дагестан бөхтэй бол Азербайжан 4, Беларусь, Болгар, Унгар, Хойд Македоний баг тус бүр 2 легионер авчээ. Дагестанаас гадна ДАШТ-д оролцох орос легионерууд дотор Аланийн 10 бөх, Якутын тав, Тува, Ингушет, Чеченийн нэг бөх байгаа юм.
Ташрамд дурдахад ДАШТ-д оролцох ОХУ-ын үндсэн багт 8 дагестан, нэг алани, нэг тува бөх багтсан билээ.
ДАШТ-д оролцох орос легионерууд:
Дагестанаас: Алибег Алибегов (65 кг), Магомедрасул Аслуев (74 кг), Хидир Сайпудинов (79 кг), Магомед Шарипов (92 кг), Ахмед Тажудинов (97 кг), Шамиль Шарипов (125 кг - бүгд Бахрейн), Ислам Базарганов (57 кг), Жабраил Гажиев (79 кг), Осман Нурмагомедов (92 кг), Магомедхан Магомедов (97 кг, бүгд Азербайжан), Ислам Гусейнов (65 кг), Магомедхабиб Кадимагомедов (86 кг, хоёулаа Беларусь), Рамазан Рамазанов (74 кг), Ахмед Магамаев (97 кг, хоёулаа Болгар), Исмаил Мусукаев (70 кг), Мурад Курамагомедов (Унгар), Расул Шапиев (74 кг), Магомедгажи Нуров (97 кг, хоёулаа Хойд Македон), Зелимхан Абакаров (61 кг, Албани), Абдулмажид Кудиев (65 кг, Тажикистан), Якуб Шихджамалов (79 кг, Румын), Даурен Куруглиев (92 кг, Грек).
Бусад мужаас: Таймураз Салказанов (74 кг), Ахсарбек Гулаев (79 кг), Борис Макоев (86 кг), Батырбек Цакулов (92 кг, бүгд Словак), Айял Белолюбский (57 кг), Виктор Рассадин (70 кг), Магомет Евлоев (79 кг – бүгд Тажикистан), Ислам Дудаев (70 кг), Чермен Валиев (74 кг, хоёулаа Албани), Арыйян Тютрин (57 кг, Беларусь), Владимир Егоров (57 кг, Хойд Македон), Азамат Тускаев (57 кг, Серби), Георгий Окороков (61 кг, Австрали), Начын Куулар (65 кг, Казахстан), Арсений Жиоев (86 кг, Азербайжан), Таймураз Фриев (86 кг, Испани), Ален Хубулов (125 кг, Болгар), Азамат Хосонов (125 кг, Грек).