UBLife Logo
Спорт

Украин комүсүби, монгол жюүрёотой Намрын тэмцээний банцүкэ

Украин комүсүби, монгол жюүрёотой Намрын тэмцээний банцүкэ

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 14-нд Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг зарлалаа. Банцүкэг ёкозүна Ооносато тэргүүлжээ. Энэ банцүкэгээр дээд зиндаанд орсон бөхчүүд аравдугаар сард Лондонд болох тойргийн барилдаанд оролцох юм.

Украины 21 настай Аонишики 12 башё барилдаад комүсүби цолонд хүрсэн нь Конишики, Асашёорюү, Котоошюү нарын 13 башёг давсан түүхэн амжилт боллоо. Украины анхны комүсүби.

Дээд зиндаанд Шёнанноүми, Томоказэ, Нишикиги, Рюүдэн, Хитоши нар дэвшиж, Эндо, Чиёошёма, Каёо, Хидэноүми, Котоэйхо нар уналаа. Такасаго дэвжээний Асахакүрюү Р.Жамъянтогтох, Оошима дэвжээний Кёкүкайюү Ш.Далайбаатар нар жюүрёод дэвшсэн.

Намрын тэмцээн нь амжилт тааруу, кинбоши тарааж байгаа хоёр аваргын чансааг шалгахаас гадна сэкивакэ Вакатакакагэгийн озэки цолны төлөөх башё гэдгээрээ онцлог болно. Вакатакакагэ Зуны тэмцээнд комүсүби цолтой 12, Нагояд сэкивакэ цолтой 10 давсан тул ирэх тэмцээнд 11 давахад озэки болно. Гэхдээ одоо ганц озэкитой байгаа тул 10 давахад л арслан болгоё гэсэн санал их гарч байгаа юм.

Банцүкэд нийт 611 бөхийн нэр бичигдсэнээс хамгийн олон бөхтэй дэвжээ нь 33 бөхтэй Исэгахама дэвжээ байна. Тус дэвжээний араас 26 сүмочтой Такасаго, 23 бөхтэй Хаятэказэ дэвжээ дараалжээ.

Намрын тэмцээний банцүкэ

Ооносато Ёкозүна Хоошёорюү

Котозакүра Озэки

Вакатакакагэ Сэкивакэ Киришима                          

Такаясү Комүсүби Аонишики

Тамаваши Маэгашира-1 Аби

Хакүохо М-2 Оохо

Атамифүжи М-3 Гоонояма

Хирадоүми М-4 Вакамотохарү

Котошёохо М-5 Ичиямамото

Оонокацү М-6 Күсано

Таканошёо М-7 Оошёома

Үра М-8 Кинбозан

Мидорифүжи М-9 Фүжинокава

Дайэйшёо М-10 Чюраноүми

Шёодай М-11 Роога

Такэрүфүжи М-12 Митакэүми

Мэйсэй М-13 Токихаяатэ

Саданоүми М-14 Асакоорюү

Тобизарү М-15 Шёонанноүми

Томоказэ М-16 Нишикиги

Рюүдэн М-17 Хитоши

Шиши М-18

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

Б-2 Чиёошёома Г.Мөнхсайхан

З-7 Тамашёохо Э.Энхманлай

Б-11 Асахакүрюү Р.Жамъянтогтох

З-13 Кёкүкайюү Ш.Далайбаатар

Макүшита

Б-7 Б.Миторюү Төрболд

З-10 Сэйхакүхо Ө.Дэмиджамц

Б-14 Котокэнрюү Г.Билгүүн

З-15 Дэванорюү Т.Тэмүүлэн

Б-27 Казэноүми Ц.Билгүүн

З-28 Хокүтэнкай Г.Сүхбат

З-35 Саданохикари Д.Наранцогт

З-54 Дайшёохо Ч.Шижирбаяр

Б-57 Тэнросэй С.Лувсангомбо

Санданмэ

Б-15 Госэйзан Б.Мөнх-Од

Жонидан

Б-2  Сачинофүжи Ганзориг Оргил

Жонокүчи

З-24 Тацүбаяма Мөнх-Эрдэнэ Буянтогтох

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.