Хорватын Загреб хотноо есдүгээр сарын 13-18-ний өдрүүдээр болох чөлөөт бөхийн ДАШТ-ийг С.Шижирбатын тайлбартайгаар Боловсрол телевиз шууд дамжуулан хүргэхээр боллоо.
Энэ тэмцээнд Монголын 20 бөх зодоглохоор зэхэж байна.
Түүнчлэн Японы Токио хотноо есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болох хөнгөн атлетикийн ДАШТ-ийг Централ телевизээр шууд дамжуулах юм.
Уг тэмцээнд Монголын дөрвөн марафонч хурд сорих билээ.
