UBLife Logo
Newsfeed

Крис Килипийн урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй 100 гэрэл зургаар үзэсгэлэн гарна

 Крис Килипийн урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй 100 гэрэл зургаар үзэсгэлэн гарна

Их Британийн нөлөө бүхий баримтат гэрэл зурагчдын нэг  Крис Килипийн дэлгэгдэж байгаагүй 100 гаруй хэвлэмэл зураг олон нийтэд хүрэхээр болжээ.

Крис Килип  1981 болон 1982 онуудад Аскам-ин Фурнесстэд суурьшиж байхдаа Камбриан эргийн хот,  тосгоны амьдралаас орчин үеийн хотын амьдрал руу шилжиж буй зөрлөгийг баримтжуулан авсан байна. Тэрээр зарим зургуудаа өөртөө үлдээж, хөрөг зургуудыг эздэд буцаан өгдөг байжээ.

 “Signal Film and Media” компаниас саяхан хийсэн судалгааны төсөл нь Килипийн гэрэл зургуудтай холбогдож, урьд өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй хэвлэмэл 100 зургийг олжээ.  Крис клипийн дарсан  Аскам-ин-Фурнесстийн 1981, 1982 оны баримтат зургуудыг "Signal" компанийн шинээр тохижуулж буй "Cooke" студид 9-р сарын 19-өөс 11-р сарын 1 өдрүүдэд үзэсгэлэн болгон олон нийтэд хүргэхээр болжээ. Тус үзэсгэлэнд тавигдах зарим зургуудыг хүргэж байна.


Аскам хүүхдүүд, 1982
Мод үүрж яваа залуу, 1982
Аскамын далайн эрэг, 1982
Аскамын эрэг дээр, 1982
1982 он
Өсвөрийн клубд тоглож буй 2 хүү, 1982
тагтаа барьсан хүү, 1982
Аскам хотын хамтлагийн гишүүд

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.