Өнгөрсөн есдүгээр сард олон алдартан энэ ертөнцийг орхин одлоо. Ингээд тэднийг эргэн нэг дурсацгаая.
Грэм Грин (Graham Greene)

Нас барсан өдөр: 9-р сарын 1
Нас: 73
Индиан гаралтай канад жүжигчин Грин хүнд өвчнөөр удаан өвдсөний эцэст нас барсан. Оскарын шагналд нэр дэвшиж, Канадын телевизийн шагнал хүртэж байлаа.
Мортен Арнфред (Morten Arnfred)

Нас барсан өдөр: 9-р сарын 2
Нас: 80
Данийн найруулагч, продюсер, оператор тэрээр Riget, Forbrydelsen, Bron/Broen цувралуудыг найруулсан.
Жоржио Армани (Giorgio Armani)

Нас барсан өдөр: 9-р сарын 4
Нас: 91
Италийн модельер, бизнесмен, Загварын их гүрний үүсгэн байгуулагч. Италийн хамгийн баян хүмүүсийн нэг.
Роберт Редфорд (Charles Robert Redford)

Нас барсан өдөр: 9-р сарын 16
Нас: 89
Дэлхийн хэмжээний од, 1970-1980 оны Холливудын хамгийн царайлаг жүжигчин. Оскар, Алтан бөмбөрцөг шагналуудыг тус бүр хоёр удаа хүртэж байсан.
Клаудия Кардинале (Claudia Cardinale)

Нас барсан өдөр: 9-р сарын 23
Нас: 87
Италийн жүжигчин. Италийн кино урлагийн алтан үеийн төлөөлөгч.
Сара Мур (Sara Jane Moore)

Нас барсан өдөр: 9-р сарын 24
Нас: 95
Америкийн улс төрийн идэвхтэн. АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Фордын амь насыг хөнөөх гэж 1975 онд оролдоод шоронд орсон. 2007 онд суллагдсан.
Жак Шаррье (Jacques Charrier)

Нас барсан өдөр: 9-р сарын 3
Нас: 88
Францын жүжигчин, уран зураач, кинопродюсер. Брижит Бардогийн нөхөр асан.
Кен Драйден (Ken Dryden)

Нас барсан өдөр: 9-р сарын 5
Нас: 78
Канадын алдарт хоккейчин, хаалгач. Улс төрч, Нийгмийн халамжийн сайд асан. Хоккейн Алдрын танхимын гишүүн.
Тиана Мангакахия (Tiana Mangakahia)

Нас барсан өдөр: 9-р сарын 11
Нас: 30
Австралийн сагсан бөмбөгч, хамгаалагч. АНУ, Франц, ОХУ-ын багуудад тоглож байсан. Хорт хавдрын улмаас өөд болжээ.
Хонатан Валенсия (Jonathan David Valencia)

Нас барсан өдөр: 9-р сарын 19
Нас: 30
Эквадорын шигшээ багийн хөл бөмбөгчин. Гэртээ буудуулж, амиа алдсан.
Изабел Роза Перейра (Izabel Rosa Pereira)

Нас барсан өдөр: 9-р сарын 24
Нас: 114
Бразилын хамгийн ахмад настан.
Роже Лукаку (Roger Menama Lukaku)

Нас барсан өдөр: 9-р сарын 28
Нас: 58
Конгогийн хөл бөмбөгчин. Ромелу Лукакугийн аав.