Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тухай ярьлаа. Б.Жаргалсайхан “Б.Энхбаяр намайг хөгжлийн банкаас нэг төгрөг ч аваагүй байхад зээл авсан гэж гүтгэсэн.Тэгээд миний Энхбаярт гөжөөд дургүй хүрээд байгаа зүйл нь, яаж тэгж хүнийг гүжирдэж, гүтгэж чаддаг юм бэ? Намайг улайм цайм гүжирдсэн болохоор хүний хувьд, улс төрчийн хувьд нуруу зааж өөртэй нь уулзсан удаатай. Ер нь манайхан хүүхэдтэй болбол ээ дээ Энхбаяр гэж нэр өгч болохгүй шүү. Цагаан толгойн үсэгнээс э үсгийг авч хаяя. Ерөөсөө энэ нэрийг байхгүй болгоё. Хараад байхад хамгийн муу хүмүүс байдаг юм байна шүү дээ” гэсэн юм. Түүний энэ ярианаас үүдэн сошиалд э үсэгний тухай сэтгэгдлүүд хөвөрч байна.
1. Гуниг цаашаа.
2. Эхнэр гэдэг үгэнд ч “э“ үсэг орж байна шүү дээ.
3. Бүтэн нэртэй үлдэх хүн хэр олон байна?
4. “Э“ үсэг хүн байсан бол “Би ямар яасын?“
5. Нэг л өглөө нэр ч үгүй сэрэхвий.
6. Яана, хэнээ?
7. Нхмааа…Нхмаа…
8. Агчмадхан бүсгүй.
9. Шийдвэрээ гаргасан хүмүүс ч байна.
10. Хорооноос “э“ үсэг өгвөл нэрээ бүтэн авч үлддэг л байх даа.
11. Юм юм л болж байна даа.
12. Өөр хасагдах үсэг байна уу?
13. “А“-тайгаа үлдсэн нь их юм.
14. “Э“ үсэг наалдахаа больсон нь ч байна.
15. Элээ нэртэй хүн ганц “л“-тэй үлдэх нь ээ.
16. Ер нь “Э“ үсгээ харвачихсан юм биш үү?