Орой, үдшийн цагаар дэлгэц, телевизийн өмнө инээх дуртай хүмүүст зориулав.
10. Handa-kun

Уран бичлэгийн мастер, сурагч хүү Сейшюү Хандаг ангийнхан нь ихэд хүндэлнэ. Гэвч түүнд энэ нь хүндэтгэл биш харин дургүй гэдгээ нууж байгаа хэлбэр мэт санагдах ажээ. Найзтай бололгүй, амгалан тайван байх гэтэл Ханда яагаад ч юм дандаа хөгжилтэй будлианд орчихно.
9. Nichijou

Сурагчдын амьдралын талаар галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт бичсэн гэж шинжээчид үзжээ. Хэт олон хошин ярианаас болж, үзэхэд хэцүү гэж зарим нь үздэг ч нөгөө хэсэг нь харин ч дуртай. Мио Наганохара, Юко Айой, Маи Минаками гэсэн гурван охин найзална. Наргиан болгон утгатай шүү гэж бодож үзэхийг зөвлөж байна.
8. Benriya Saitou-san, Isekai ni Iku

Сайто эгэл жирийн мастер хүн. Өөр ертөнцөд очоод ч элдэв засвар хийдэг, мөн л мастер. Гэхдээ түүний юу ч хийж чаддаг авьяас, чадвар нь баг хамт олонд маш хэрэгтэй. Ямар ч гэсэн хөгжилтэй анимэ шүү.
7. Gintama

201 ангитай, маш урт анимэ. Гэхдээ энэ бүх анги хошин шогоор дүүрэн гээд бод. Гол баатар нь Гинтоки Саката хэмээх самуурай. Тэд бүлэг байгуулж, өгсөн бүх даалгаврыг гүйцэтгэдэг болно.
6. One-Punch Man

Халзан, супер баатар Сайтама харахад доожоогүй ч хэнийг ч ганц цохиод л унагаадаг. Яаж ийм хүчтэй болов? Нууц нь хялбархан. Өдөр бүр 100 суниаж, гэдэсний дасгал 100 удаа хийж, 10 км гүйх хэрэгтэй.
5. Сайки Кусуо но сай-нан

Маш хүчирхэг зөн билигтэн Сайки бүхнийг чадна. Гэхдээ тэр энэ чадвартаа дургүй. Жирийн хүн болох хүсэлтэй.
4. Great Teacher Onizuka

Дээрмийн бүлгийн босс Онизүка амьдралаа сайжруулахын тулд Токиод ирлээ. Харин ямар ажил хийх вэ? Ингээд багш болохоор шийднэ. Яаж хичээл заах бол?
3. KonoSuba

“Kono Subarashii Sekai ni Shukufuku wo!” гэдэг нэрийн товчлолоор нь үзэгчид нэрлэх дуртай. Сүүлийн үеийн хамгийн хөгжилтэй түүх.
2. Isekai Ojisan

Шибазаки ачааны машинд дайруулж, комд оржээ. Олон жилийн дараа тэр эмнэлгийн орон дээр сэрнэ. Такафуми хэмээх хамаатны хүүхэд авга ахаа орчин үеийн дэлхийд амьдрахад туслах юм.
1. Grand Blue Dreaming

Иори Китахара хэмээх оюутан их сургуульд сурахаар далайн эрэг дээрх хотод ирлээ. Тэрээр уснаас үхтлээ айдаг ч шумбагчидтай танилцаад өөрчлөгдөнө.