Шинэ жил болох дөхсөөр л. Мэдээж айл болгон гацуур модоо засна. Харин энэ модыг хэзээ засах нь амьдрал, хувь заяатай холбоотой гэдэгт та итгэх үү? Хүүхдийн гацууртаа их мөнгө авах гээд эрт засдаг айл ч бий. Заримдаа шинэ он гараад ажил төрөл бүтэхгүй, хэцүү үе таардаг. Тэгвэл тэр чинь та буруу өдөр гацуураа гаргаснаас болдог гэнэ. Ингээд зурхайчид уншигч танд хэдний өдөр шинэ жилийн гоёлоо гаргаж, засахыг зааж өгөхөөр шийджээ.
Ажлын амжилт, их мөнгө олоход – 12-р сарын 14, 15, 18-нд гацуураа зас
Хүссэн бүхэн чинь биелэх – 12-р сарын 21, 22
Аз жаргалтай, бат бэх гэр бүлийн төлөө – 12-р сарын 24
Гацуур мод засахаас зайлсхийх өдөр – 12-р сарын 5, 6, 7, 29
